Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 3080 хүнээс илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 1825, орон нутагт 1255 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58165 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-3500
- Хүндэвтэр-6433
- Хүнд 1200
- Нэн хүнд-77