Сүүлийн 24 цагийн хугацаанд 1978 хүн коронавирусээр өвчилж, 4 хүн нас барлаа. Нийт тохиолдлын 1232 нь нийслэлд, 746 нь орон нутагт батлагдсан байна.
Одоогоор 11341 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас 2727 нь хүүхэд, 1339 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 55358 хүн байна.