Уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Засгийн газраас “Мөнгөн мод” наадмыг 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй. Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулдаг тус наадмыг энэ сарын 22-нд зохион байгуулахаар товлосон ч цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ. 13 дахь удаагаа болох өнөө жилийн наадмаар дуу хөгжим, тайз болон дэлгэцийн урлаг, ном хэвлэл, дүрслэх урлаг, уран сайхны нийтлэл нэвтрүүлэг, соёлын өвийн виртуал үзвэр, цахим контент, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгаа зэрэг 24 төрөлд уран бүтээлчдийг өрсөлдүүлж, шилдгийг тодруулах юм байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд дээр дурдсан 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Бэлтгэсэн А.Хангал