Улсын хэмжээнд өчигдөр 2089 хүн “Ковид”-өөр өвчилсөн нь батлагдав. Коронавирусийн омикрон хэлбэрийн улмаас цар тахал өргөн хүрээнд тархаж, дөрөв дэх давлагаа манай улсад үүсээд буй билээ. Уг давлагаанд хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд олноор өртөж буй гэнэ. Ялангуяа Улаанбаатарт халдварын тархалт өндөр байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр өдгөө шинжилгээ хийлгэж буй иргэдийн 80-90 хувь нь коронавирусээр халдварласан нь батлагдаж байгаа гэнэ. Тэр дундаа халдвар авсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд аж. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот дахь хувийн хэвшлийн, хүүхдийн долоон эмнэлгийг улаан бүс болгожээ. Ингэснээр тэдгээрт зөвхөн “Ковид-19”-өөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авч, эмчилж эхэлсэн аж. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд түр 12 амбулатори байгуулж, коронавирусийн халдвар авсан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Бэлтгэсэн М.Оч