Коронавирусийн шинэ хувилбар “Омикрон”-ы бяцхан дүү гэж хочлогдсон “BA.2”-ын тохиолдол Энэтхэг, Швед, Данид бүртгэгдсэн талаар Францын хэвлэлд /France24.com/ бичжээ. Өөрөөр хэлбэл Омикрон /BА.1/-ы дэд хувилбар юм байна.
“BA.2” 2021 оны арванхоёрдугаар сард Энэтхэг, Өмнөд Африкт эхлээд тодорхойлогдож байсан аж. Тухайн үед коронавирусийн мутацлагдсан хувилбарууд болох BA.3, BB.2 зэрэг нь илэрсэн боловч үүгээр өвчлөх тохиолдол бага байсан учраас тархвар судлаачдын анхаарлыг бага татсан байна. Харин одоо BA.2-оор өвчилсөн хүний тохиолдол эрс нэмэгдээд байгаа гэнэ.