Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-30-нд болно.
Тэмцээнд манай улсаас 15 (эрэгтэй найм, эмэгтэй долоо) тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр Ташкент хотыг зорив.
Багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Өнөболд, 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 75 кг-д Б.Гантулга нар тулалдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д М.Цэцэгдарь нар эх орноо төлөөлөн тивийн рингэнд тулалдах юм байна.
Багийн ахлагчаар МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат, эмчээр Хүний гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллах юм.