"Гэр хороолол хөдөлгөөн"-өөс ял аваад байгаа тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ "2012-2016 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-үүл дарга бол Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх санал санаачлагыг гаргаж, анх удаагаа нийслэлийн гэр хорооллынхон хашааныхаа газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байсан.
Э.Бат-Үүл дарга хашааныхаа газрыг орон сууцаар солих, төдийгүй ажилтай орлоготой болгох чиглэлээр анхаарч ажиллаж байсан. Гэтэл энэ хүний үйл хэргийг харлуулахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус байсан. Энэ нь хийх шаардлагагүй зүйл байсан гэж МАН-ынхан 2016 онд Засгийн эрх авснаасаа хойш өнөөдрийг хүртэл дайрсаар байгаа. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн энэ том төслийг зогсоосон. Зогсоосон этгээдүүдийн нэг бол яах аргагүй С.Батболд, одоогийн Шадар сайд С.Амарсайхан нар юм. 2012 оноос өмнө гэр хорооллын үнэ ямар байсныг та бүхэн мартсан байх. 2010, 2011 оны үед тухайн үед хотын дарга байсан Мөнхбаяр бол 100 айлын хашааны газар, Улаанбаатар хотын нэг, хоёдугаар бүсэд амьдарч байгаа иргэдийн хашааны газрыг нэг метр квдратыг 50 мянган төгрөгөөр үнэлж, авч байсан. Өөрөөр хэлбэл, Засаг захиргаа үнэ тогтоож, гэр хорооллын иргэдийн өмчийг хямдхан дээрэмдэж байгаагаас ялгаагүй. Хямдхан авсан газар дээрээ өөрсдөө орон сууцаа бариад метр квдратыг 2 сая 800 мянгаар зарж байсан. Энэ бизнесээ үргэлжлүүлэхийн тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоож, Э.Бат-Үүл даргыг харлуулж байна" хэмээв.