Поп дива МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа нар хамтарсан анхны "соло" уран бүтээлээ "My Voice" шоуны тайзнаа анхлан хүргэлээ. "Үлэмж төгөлдөр" нэртэй энэхүү уран бүтээлийн хөгжмийг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиосон байна.
Б.Сарантуяа, Т.Ариунаа нар 30 гаруй жил урлагийн тайзнаа дуулж буй бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай дуучид билээ. Тэд нэгэн тайзнаа хамтран уран бүтээл гаргасан нь фэнүүддээ алмайрууллаа.