Дуучин, баритон Э.Очирсайхан Итали улсын Наполи хотод онлайнаар зохион байгуулсан дуурийн дуучдын олон улсын “Nea¬politan masters competition” уралдаанд III байр эзэлжээ. Тэрбээр шинэ оны өмнөхөн АНУ-ын Нью-Йорк хотын “Premier opera foundation” байгууллагаас явуулдаг уламжлалт уралдааны “Premier opera 2021”-д мөн цахимаар оролцон гутгаар байрт шалгарсан юм. Үүнд 34 орны 550 дуучин өрсөлдсөн аж.
Э.Очирсайхан өнгөрсөн намар дуурийн дэлхийн од Пласидо Домингогийн зохион байгуулдаг “Опериалла” уралдаанд Москва дахь Их театрын тайзнаа дуулж өрсөлдөхөөр зорьж очсон ч коронавирусийн халдвар авсан байснаас оролцож чадаагүй.
Бэлтгэсэн Р.Жаргал