Монгол бүсгүй Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга боллоо. Мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа тэрбээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан бөгөөд гоо сайхны DIVA академийг үүсгэн байгуулагчдын нэг юм.
Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй хүн оролцжээ. Ц.Ариунзаяа олон улсын тэмцээнд анх 2019 онд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож 8 дугаар байрт орж байв.