Монголын футзалын үндэсний шигшээ багийнхан Буриад улсын Хөлбөмбөгийн холбооны урилгаар олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор хил дээс алхав. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар ахлуулсан манай тамирчид энэ сарын 4-8-нд тоглоно.
Тус тэмцээн дөрөвдүгээр сард зохион байгуулах Азийн цомын урьдчилсан шатны сорилго, бэлтгэл болохоороо онцлог юм. Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн холбоо 2021-2022 оны футзалын улирлын хөтөлбөрийн дагуу 19 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хөвгүүдийн 14, 16 хүртэлх насныхны цомын аварга шалгаруулах тэмцээнээр энэ оны анхны тоглолт эхэллээ. 14 хүртэлх насныхны тоглолтыг Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн зааланд, 16 хүртэлх насныхныг футзалын ордонд зохион байгуулж, энэ сарын 8-11-нд аваргуудаа тодруулах юм.