Өнгөрсөн аравдугаар сард сурагч хүү галын аюулаас хүний амь аварсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Т.Эрдэм хүүг ээжийнх нь хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшуулжээ.
Түүний ээж Төгсжаргал "Хүүгээ онц сур гэж шахаж шаардахаас илүү хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг болохоо ярьж байлаа. Хүү минь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй" хэмээв.
Харин Л.Энх-Амгалан сайд "Сурагч бүр эрдэм номтой, энэрэнгүй сэтгэлтэй, эрүүл чийрэг иргэн болон өсөх ёстой. Монголынхоо нийт оюутан, сурагч, хүүхэд багачуудад шинэ жилийн мэнд дэвшүүлье" гэлээ.