Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд дэлхийн 121 орноос 8000 гаруй багш оролцож буй аж.
Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 630 багшаас шилдэг 50 багшийг 9 шүүгчийн хөндлөнгийн үнэлгээгээр шалгаруулж, сүүлийн шалгарсан
- Улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн багш Чимэдийн Энхтуяа,
- Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Намширын Нарантуяа,
- Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш Лхагвасүрэнгийн Наранжаргал,
- Улсын тэргүүний 1-р сургуулийн Физикийн багш Начингийн Оюунчимэг,
- Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн Монгол хэлний багш Нямын Мөнхтогтох,
- Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш Дугарсүрэнгийн Өлзийбаатар,
- Улаанбаатар, Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Жамбалын Мөнхсайхан,
- Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш Рэгзэдмаагийн Цэрэн-Очир,
- Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш Баяраагийн Бор нарт
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсч батламж, зөөврийн компьютер гардуулан өглөө.
Дээр нэр дурьдсан багш нар Монгол Улсын 47 мянган багшийг төлөөлж “Дэлхийн Шилдэг багш-2022” шалгаруулалтад нэр дэвшиж буй юм.