Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 39 дэх наадам Улаанбаатар хотод энэ сарын 24-нд буюу өнөөдөр болж өндөрлөлөө. Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирүүлснээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөв. Ингээд "Болор цом" наадмын тэргүүн найрагчаар Баянмөнхийн Болорцэрэн тодорлоо.
Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгууллаа. МҮОНРТ 1983 оноос хойш тус наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлсаар ирсэн билээ.