Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод энэ сарын 24-нд болно.
Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирүүлснээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөх юм.
Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. МҮОНРТ 1983 оноос хойш тус наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг юм.
“Болор цом 39” наадамд шалгарсан найрагчид:
- Б.Алтанхуяг
- М.Амархүү
- Б.Батсайхан
- М.Баттөмөр
- Б.Баттулга
- Т.Баянсан
- Б.Болорцэрэн
- Тө.Бямбасүрэн
- Д.Галсансүх
- Д.Гансаруул
- Э.Гантулга
- Б.Жамбалдорж
- Н.Минжинсайхан
- Л.Моломжамц
- Д.Мөнхбат
- Н.Мөнхбаяр
- Ц.Намуундарь
- С.Начин
- В.Нэргүй
- Д.Одгэрэл
- М.Отгонбаяр
- С.Ууганбаяр
- М.Уянсүх
- Б.Чулуунцэцэг
- Б.Эрдэнэ-Очир нар оролцохоор шалгарсан байна.