Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын тамирчин Аслан Кабисов нарын тулаан энэ сарын 24-нд товлогдлоо.
Аслан Кабисовын хувьд бага, балчир байхаасаа өнөөдрийг хүртэл боксын спортод амьдралаа зориулсан тамирчин юм. Тэрбээр 61 кг хүртэл хөнгөн жинд мэргэжлийн боксын тулаан хийдэг бөгөөд мэргэжлийн рингэнд 7 удаа гарч, нэг ч ялагдал амсаагүй амжилттай яваа тамирчин гэнэ.
Түүнийг ирээдүйн дэлхийн аварга болох тамирчин гэж Тамирчныг бокс сохирхогчид болон мэргэжлийн хүмүүс үздэг бөгөөд хоёр тамирчны гал авалцсан ширүүн тулааныг үзэгч дэмжигчид амьсгаа даран хүлээж байна.