Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн үнэт зүйлийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хөгжүүлэх, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж ирсэн гэнэ. Энэ удаа “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/” сэдвээр хууль зүйн ухааны доктор Б.Уранцэцэг багш нарт мэдээлэл өгсөн байна. Тус сургалтад хууль зүйн их, дээд сургуулийн 10 гаруй багш хамрагдлаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс цаашид сургалтад оролцогч багш нарын санал, энэ чиглэлийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг харгалзан дараа дараагийн сургалтыг зохион байгуулах юм.