Монгол Улсын Ерөнхийлөгчийн арваннэгдүгээр сарйын 24-ний 92 дугаар зарлигаар соёл, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн дараах иргэдийг төрийн дээд, одон медалиар шагнасныг Соёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр гардууллаа.
"Positive Mongolians" төслийг үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Завхан аймгийн Төв номын сангийн захирал асан, ахмад ажилтан Баярын Наранцэцэг, Төв аймгийн Төв номын сангийн захирал асан, ахмад ажилтан Амгаа-Сэдийн Ням-Од, Алтангадас одонгоор Дархан-Уул аймгийн Төв номын сангийн ном зүйч асан, ахмад ажилтан Чулуунбатын Бадамцэцэг, Монгол Улсын Их сургуулийн номын санч Юрагийн Оюунцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Хүүхдийн төв номын сангийн ном ангилагч Сэрээнэнгийн Адъяаням, Хүүхдийн төв номын сангийн каталогич Дамбийн Жавзанпагма нарыг тус тус шагнажээ.