Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ. Тэрээр 2006 оноос эхлэн хөлбөмбөгийн тайлбарлагч хийж, TV9, ETV, SPS зэрэг телевизүүдэд ажиллаж байсан юм.
“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?”, “Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гомдох биз дээ” гэх мэт тайлбарлаж буй тоглолт бүрээ өөрийн ишлэлээр чимдэг. Өгүүлэмж, түүх, баримтыг хослуулдаг, характер, харизмаараа ялгарч чаддаг, хөгжилтэй гэгээлэг нэгэн байсан юм.
Түүнийг Монголын ард түмэн үүрд дурсан санах болно. Ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.