Дубайд болсон “World fashion week-2022” шоунд манай улсын үндэсний брэнд “Gold Cashmere” оролцож, шоуны шилдэг дизайнераар Мигана шалгарлаа.
Энэхүү дэлхийн нэр хүндтэй шоуны үеэр манай улсаас анх удаа 45 загвар үзүүлсэн бөгөөд эдгээр загвар олны таашаалд нийцэж, шоуны маргааш бүх хувцас борлуулагдаж дуусчээ.