Боловсролын салбарын “RewirED” дээд хэмжээний уулзалт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болж буй. Энэхүү уулзалтад БШУ-ны сайд А.Энх-Амгалан оролцох үеэрээ “Global Partnership for Education” буюу “GPE” сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцов.
Хамтын ажиллагааны хүрээнд цахим хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцах, дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах,
ЕБС-ийн бага, дунд ангийн багш нарын чадавхыг бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах,
Сургуулийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн орчныг стандартчилан суралцагчдад чанартай, эрүүл, аюулгүй хоолоор үйлчлэх гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 5 сая долларын буцалтгүй тусламжийг нэмэлтээр олгох талаар хэлэлцсэн байна.
Уг төсөл нь 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.