Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжилттэй төслийн үр дүнд бүтээгдсэн эрдэмтдийнхээ оюуны бүтээлийг үнэлүүлж үнэ цэнтэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах 3 талт гэрээг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх нар арванхоёрдугаар сарын 10-нд үзэглэж баталгаажуулав.
Оюуны өмчийг эргэлтэд оруулах тухай хууль ёсоор эрх зүйн орчин бүрдсэн тул Шинжлэх ухаан технологийн сангийн санаачилга дор М.Бямбасүрэн докторын химийн ямар нэг нэгдэл агуулаагүй, органик бордоо болох “Грийн биобэлдмэл”-ийн патентийг үнэлгээний хэд хэдэн зорилгоор 2022 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгаж шинжлэх ухааны салбартаа оюуны өмчийн үнэлгээний эхний жишгийг тогтоох практик ач холбогдол өндөртэй ажил ийнхүү эхэллээ.