Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Төвийн бүсийн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймгуудын боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчдаас бүрдсэн 400 гаруй төлөөлөл оролцсон байна.
Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн үзэл баримтлал, Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг танилцуулж, салбарынхны саналыг сонсов.