Боловсролын салбарын “RewirEd” дээд хэмжээний уулзалт өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Энэ уулзалтын хүрээнд
- Залуучууд, ур чадвар, ирээдүйн ажлын байр
- Боловсролын салбар дахь инноваци
- Боловсролын салбарын санхүүжилт гэсэн үндсэн хуралдаанууд болох юм.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн 63 улсын засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн гээд 400 гаруй төлөөлөгч оролцож байна. Монгол Улсыг төлөөлөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна.
Өнөөдрийн тухайд залуучууд, ур чадвар, ирээдүйн ажлын байр сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө. Энэ үеэр төр хувийн хэвшил ба залуучуудын түншлэл, ирээдүйн ажлын байрны цахим ур чадвар, залуучуудыг ногоон ажлын байранд бэлтгэх гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Үүнээс гадна дээд боловсролыг дахин төсөөлөх, зөөлөн ур чадвар, бүх нийтийн дунд боловсрол ба хувилбарт сонголтуудын талаар ч төлөөлөгчид санал солилцсон аж.