Монголын уран бүтээлчид дэлхийн хамгийн том “Cirquе Phenix” орчин үеийн циркт “Nomade du cirque de Mongolie” тоглолтоо толилуулахаар Францын нийслэл Парис хотыг зорилоо. Тус тоглолтыг “Angels” циркийн захирал Б.Оргилболд санаачлан, найруулж буй юм. Б.Оргилболд “Бид аялан тоглолтоо 2019 оны арваннэгдүгээр сард Парисын театраас эхэлсэн ч цар тахлын улмаас завсарласан. Тэнд гурван сарын хугацаанд тоглоход үзэгчдээр дүүрэн байсан. Тиймээс “Cirquе Phenix” циркийг үүсгэн байгуулагч, найруулагч Алайн Баше бидэнтэй дахин хамтарч ажиллах санал тавьсан” гэв. Монголын үндэсний урлаг, уран нугаралт, монгол ахуйг Европын үзэгчдэд хүргэх “Nomade du cirque de Mongolie” тоглолт энэ сарын 11-нээс эхлэн арав хоног үргэлжлэх аж.
Бэлтгэсэн А.Хангал