Монголын балетын хөгжил сангаас Балетын үндэсний IV уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргав. Энэ уралдааныг насны дөрвөн ангилалд явуулсан бөгөөд нийт 160 хүүхэд оролцжээ. Бага насныхан өрсөлдсөн хэсэгт Монголын балетын үндэсний сургуулийнхан “Пахита” бүжгээр тэргүүлсэн юм. 9-11 насныхны хувьд балет, төгөлдөр хуурын “Сильфида” сургуулийнхан шилдгээр шалгарлаа. 12-14 насныхны тухайд Монголын балетын үндэсний сургуулийнхан “Чулуунууд-2” бүжгээрээ алтан медалийн эзэн болсон байна. Гоцлол бүжгийн төрөлд 15-18 насны ангилалд Консерваторын балетын ангийн оюутан Б.Хүслэн алтан медаль хүртжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал