Ажлын хэсэг нь Соёлын яамны 2021-2024 оны стратегийн төлөвлөгөө, орон нутаг дахь соёлын бодлогын хэрэгжилт, Урлаг-шинэ нөхцөлд, Соёлын өвийн бодлого, хадгалалт хамгаалалт, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг музей болон соёлын өвд тулгуурлан хөгжүүлэх шилдэг туршлага, Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх боломж, бусад орны туршлага, Орон нутгийн залуучууд-Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулга, мэдээллийг хийж, аймгийн Хан хэнтий чуулгын үйл ажиллагаатай танилцан удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан юм.
Мөн соёлын салбартаа үр бүтээлтэй ажилласан соёлын ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Ажлын хэсэгт Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, гэрээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Үндэсний музейн захирал Л.Жаргал, Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн У.Одонтуяа нар ажиллав.