АНУ-ын Пуэрто Рикод болж буй “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа А.Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээр тус тэмцээний “Авьяас” шалгаруулалтад 130 орны миссүүдээс шилдэг 27-д багтлаа.
Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ, “Миний бие уран нугаралтаар Үндэсний өв соёлоо тээн түгээн дэлгэрүүлэхийн төлөө яваа билээ. Шалгаруулалт үргэлжилж байгаа болохоор дараа дараагийн шатанд илүү хичээн оролцох болно. “Mobstar” дээр олон нийтийн санал асуулгын шилдэг 12-т явж байгаа баяртай мэдээг дуулгая. Монголчууд бид эв нэгдэлтэй байхдаа ямар хүчтэй бие биенээ гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн гэдгээ дэлхийд харуулцгаая. Үндэсний оролцогч, өв соёлоо дэмжицгээе” гэв.