Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчлал хийж буй. Энэ үеэрээ тус улсын ерөнхийлөгч Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Лок Сабха (парламент)-гийн дарга Ом Бирла, Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкартай уулзлаа.
Хамтарсан мэдээллийн технологийн сургууль байгуулах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад туслалцаа авах, “Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх, Энэтхэг Улсад Монголоос коксжсон нүүрс экспортлох санал дэвшүүлжээ.