Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны "Их дуулга” /Grand Slam/ ангиллын тэмцээнийг Монгол Улсын нийслэлд 2022 оны зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулна.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, энэхүү гэрээг өчигдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд Олон улсын Жүдогийн холбооны ерөнхийлөгч ноён Мариус Визертэй хийж гарын үсэг зурсан байна.
Уг хэлэлцээрийн үр дүнд олон улсын "Grand Slam" жүдо бөхийн тэмцээнийг дөрвөн жилд дараалан жил бүр Монголд зохион байгуулах хоёр тал албан ёсны гэрээ байгуулан ийнхүү баталгаажуулсан байна.