Токиогийн олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар Абу Дабигийн "Их дуулга"-д түрүүлж алт авлаа. Ингэснээр 73 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, шилдгүүдийн жинд 1000 оноо авснаар 5700 оноотой болж, Монгол жүдоч 14 жилийн дараа чансааны тэргүүнд бичигдэх нь. Мөн тэрбээр, Дэлхийн Жүдо бөхийн холбооноос олгодог 50.000 ам.доллар мөнгөн шагналыг хүртэх болзлоо хангалаа.