Монгол Улс энэ сарын 12-18-нд 3237 автомашин, 909 вагон буюу нийт 469.7 мянган тонн нүүрс экспортолжээ. Мөн 256 автомашин, 174 вагон зэсийн баяжмал, 1674 автомашин, найман вагон буюу нийт 116.7 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолсон байна. Харин өнгөрсөн хугацаанд 1.18 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 хувиар буурсан үзүүлэлт аж. Он гарснаас хойш буюу энэ сарын 19-ний байдлаар 18.8 сая тонн нүүрс олборлож, 12-ны байдлаар 14.64 сая тонныг урд хөршид худалджээ.
Түүнчлэн Төвбанк оны эхнээс энэ сарын 18-ны байдлаар 19.34 тонн алт худалдан авсан байна. Оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 4.47 сая баррель газрын тос олборложээ. Мөн 18-ны байдлаар 3.99 сая баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 688.3 мянгаар буюу 20.8 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.