“Зам, тээврийн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг дүгнэж, цаашид анхаарах асуудлын талаар ЗТХЯ-аас томилсон ажлын хэсэг хэлэлцээд салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн байдлаар 98.4 хувийн биелэлттэй байна гэж дүгнэжээ.
Цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын хүндрэл бэрхшээлийн үед холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, аливаа хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авч ажиллах, мөн ачаа, зорчигч тээвэрлэх, иргэдэд үйлчлэхдээ цар тахлын үед баримтлах дүрэм, журам болон холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа газар, байгууллагын дарга, удирдлага нарт Ажлын хэсгээс үүрэг болгов.