Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хамгаалахтай холбогдсон хууль эрх зүйн зохицуулалт, дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр ээлжит хуралдаанаа зохион байгууллаа. Ажлын хэсгийн хурлаар Монгол хүүхдийн хөгжлийн судалгаа, Монгол адууны удмын сангийн судалгааны товч мэдээллийг сонсож, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаан зохион байгуулах дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж ажлын хэсгийн гишүүд санал солилцов. Нийт гишүүд уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хамгаалах, хамгаалалтын хувцас хэрэгсэл, хүүхдийн уралдаанд оролцох нас, уралдааны зохион байгуулалт, даатгал, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагын асуудалд анхаарч хүүхдийг эрсдэлд оруулдаг хүчин зүйлийг судлан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар гишүүд саналаа өглөө.