“Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрт оролцогчдын санаачилгаар хүүхдүүдийн дунд “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт гар зураг болон эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. Эл уралдаан нь анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тунхагласан түүхэн үйл явдлыг сурталчлан таниулах, түүхэн уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үедээ эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой. Уралдаанд 1-6 дугаар ангийн сурагчид гар зураг, 7-12 дугаар ангийнхан эсээ бичлэгийн төрлөөр оролцох боломжтой. Бүтээлүүдийг энэ сарын 23 хүртэл Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас болон presscenter@parliament.mn хаягаар хүлээн авах аж.
Бэлтгэсэн А.Тайшир