Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос “Монгол бахархал-2020”, “Монгол ахуй соёл-2021” гэрэл зургийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг өчигдөр “Blue mon” төвийн “Norphei” арт галерейд нээлээ. Үзэсгэлэнд монгол ахуй соёл сэдвээр энэ онд авсан бүтээлээр гэрэл зурагчид оролцож буй бөгөөд шигшмэл 100 зургаас нэгийг нь шилдгээр тодруулах юм байна. Дээрх үзэсгэлэнгийн нээлтийн үеэр манай сонины гэрэл зургийн албаны дарга Э.Харцагыг Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан юм. Э.Харцага 2001 оноос тасралтгүй 20 жил “Өнөөдөр” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж буй билээ.
Бэлтгэсэн С.Дулам