Нийслэлийн Монгол гуравдугаар сургуулийн 12а ангийн сурагч Мэндсайханы Халиун нь Япон Улсын Элчин Сайдын Яам, Япон хэлний багш нарын холбоо, Япон сан, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС хамтран жил бүр зохион байгуулдаг "Япон хэлний уран илтгэлийн тэмцээн"-нд оролцож "Ирээдүйн өөртөө" сэдвээр япон хэлээр илтгэл танилцуулж тэргүүн байр эзэлжээ.
Тус илтгэлийн тэмцээн нь 1-р шат япон хэлээр зохион бичлэг, 2-р шат ярилцлага, 3-р шат илтгэл гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдаж ахлах ангийн ангилалд дараах 10 сургууль оролцсон байна.