Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 873 иргэн коронавирусээр өвчилжээ. Үүнээс нийслэлд 549, орон нутагт 324 хүний хариу эерэг гарчээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 10 хүн эндлээ. Ингэснээр 1836 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9569 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21 416 хүн байгаа аж.