Засгийн газар энэ сарын 12-нд ирэх оны улсын төсвийг баталсан. Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2.4 их наяд төгрөг төсөвлөсөн юм. Энэ жил анх удаагаа салбарын төсвийн төслийг цахимаар нэгтгэн хүлээн авчээ. Мөн ирэх онд салбарын хэмжээнд эрх зүйн болон төсвийн реформ хийхээр болоод буй.
Иймээс Боловсрол шинжлэх ухааны яам, Сангийн яам, Боловсролын мэдээллийн технологийн төвөөс төсвийн цахим шилжилтийг хэрхэн удирдан зохион байгуулах талаар сургалт хийлээ. Сургалтад орон нутгийн боловсролын газрын удирдлагууд, төсөв, санхүү, статистик, мэдээллийн сан хариуцсан 80 орчим мэргэжилтэн хамрагджээ.