Хятадын теннисчин Пэн Шуай тус улсын Ерөнхий сайдын орлогч Жан Гаолиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгажээ.
Тэрээр Жан Шаолинтай хэдэн жилийн турш хүчээр бэлгийн харьцаанд орж байсан тухайгаа “Weibo” цахим худаст нийтэлсэн байна.
Удалгүй уг нийтлэлийг устгасан бөгөөд Пэн Шуай гэх нэр нийгмийн сүлжээ болон Хятадын интернетээс алга болжээ. Үүний дараа тамирчин бүсгүй хэнтэй ч холбоо бариагүй тухай “Интерфакс” тэмдэглэв.
Үүнтэй холбогдуулан Эмэгтэйчүүдийн теннисний холбоо (WTA) мэдэгдэл гаргаж, нөхцөл байдлыг бүрэн, шударгаар шалгахыг шаарджээ. WTA-ийн цахим хуудсанд онцолсноор эдгээр үйл явдал нь "маш их түгшүүр төрүүлж байгаа аж".
Пэн Шуай нь газрын теннисний мэргэжлийн тамирчин бөгөөд "Их дуулга"-ын эмэгтэйчүүдийн хосын төрөлд хоёр удаагийн ялагч (Уимблдон 2013, Францын нээлттэй тэмцээн 2014), WTA шувтаргын тэмцээний ялагч (2013) хосын төрөлд; WTA-ийн 25 тэмцээний ялагч (хоёр нь ганцаарчилсан төрөлд), хосын төрөлд чансаагаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байсан тамирчин юм