-Цахим хичээлийн хоцрогдлыг арилгах арга хэмжээ ямар шатанд явж байна вэ?
Хан-Уул дүүргийн иргэн Г.Батболд
-Хичээлийн хоцрогдол арилгах чиглэлээр бусад улсын туршлага судалж, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан. Гурван үе шаттай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Эхний шатанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн багш, сурагчдаас судалгаанд хамруулаад буй. Уг судалгаагаар сурагчдын хичээлийн хоцрогдлын түвшнийг тогтоож, “оношилгоо” хийсэн. Үүнд үндэслэн дасгал ажлын дэвтэр тараагаад байна. Цахим хичээлийн хоцрогдлыг арилгахад гурван жилийн хугацаа шаардлагатайг тогтоосон.
Боловсрол шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр