БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын зочлох үйлчилгээний холбоо хамтран өглөөний цайны 65 жор бүхий гарын авлага бүтээжээ. Үүнийг санаачлагчид “Орчин цагийн аялагчид өглөөний цайнд ихээхэн ач холбогдол өгдөг болсон тул нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн хэвлүүллээ. Зочлох үйлчилгээний салбарынханд “Өглөөний цай”-г нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх үүднээс Аялал жуулчлалын хөгжлийн төвийн www.mto.mn сайтын цахим номын буланд байршуулна” гэв.
Гарын авлагад багтсан жорыг сонгохдоо шим тэжээллэг байдлыг нь харгалзсаны зэрэгцээ уламжлалт болон орчин үеийн хоолны технологийг анхаарсан гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Дэлгэрүүлбэл, мах болон дайвар бүтээгдэхүүний долоо, талхан зуушны ес, зутан, тунгалаг шөлний 13, өндгөөр хийсэн 14, талх, нарийн боовны 22 төрлийн жорыг багтаажээ.
Бэлтгэсэн Ж.Сувд