Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газрын олон улсын III симпозиум хоёр өдөр цахим хэлбэрээр үргэлжилж, өчигдөр өндөрлөв. Симпозиумд 30 орчим улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагын төлөөлөгчид, түүний дотор Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, үүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Чинбат, Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нар оролцлоо. “Үндсэн хуулийн эрх болон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүд” сэдвийн хүрээнд болсон уг симпозиумд оролцогсод “Ази дахь Үндсэн хуулийн эрхийн нийтлэг үнэт зүйлс ба ялгаатай талууд”, “Үндсэн хуулийн эрх: шинэ сорилтууд”, “Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр болон хүний эрхийн түгээмэл байдал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Бэлтгэсэн У.Наран