Сүүлийн долоон жил сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын 70-80 хувь нь сонгуулийн дүнгээр солигдож, мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийгдсэн байна.
Боловсролын багц хуулийн төслийг өргөн барих үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үг хэлэхдээ, "Цаашид боловсролын байгууллагад мэргэжлийн томилгоо хийдэг болно. Сумын Засаг дарга сонгуулийн үр дүнгээр сургуулийн захиралыг өөрчилдөг байдлаг халах хэрэгтэй" гэжээ.