ОХУ-ын Засгийн газрын тэтэглэгээр суралцах хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байна.
2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн мэдүүлэг, бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу "Портфолио шалгаруулалт" хэлбэрээр зохион байгуулах юм.
ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд Оросын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт буюу мэдүүлгээ education-in-russia.com цахим мэдээллийн системд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө оруулсан байх шаардлагатай бөгөөд дээр дурдсан системд өөрийн бичиг баримтаа амжилттай оруулсан горилогчийн бичиг баримтыг ОХУ-ын тэргүүлэх сургуулиудын төлөөллөөс бүрдсэн Экспертын комисс хянаж, сонгон шалгаруулалтыг хийнэ .
"Портфолио шалгаруулалт"
Иргэд бүрдүүлэх материалын талаар Сонгон шалгаруулалтын комисст хандан зөвлөгөө авах боломжтой. Зөвлөгөөг ажлын өдрүүдэд 09.00-18:00 цагийн хооронд 45-46-00, 99092277 утсаар лавлах боломжтой аж.