Цахим хичээлээс үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна гэдгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Мөн тэрбээр, “Цахим хичээлийн хоцрогдлыг танхимаар л нөхнө. 1-12 дугаар ангийн сурагчдаас аль хичээл дээр илүү хоцрогдсоныг нийт сурагчдын 10 хувьд оношилгоо хийж дууссан. Энэ судалгааны дагуу хоцрогдол нөхөх ажиллагаа явуулна” гэв.