Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 62.7 хувь нь Улаанбаатарт, 37.2 хувь нь хөдөө орон нутагт батлагдсан бол 0.1 хувь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Насны бүлгээр нь ангилбал,
28.1 хувь нь 10-14 нас
11.9 хувь нь 15-17 нас эзэлж байна.
10 дугаар сарын 26-ны байдлаар коронавирусийн халдварын улмаас 3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
УОК-ын мэдээлж буйгаар 9 дүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд коронавирусийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан бол 10 дугаар сарын 26-ны байдлаар буюу 2 сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19,1 хувьтай байгааг УОК-оос мэдээлж байна.
Энэ нь танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүйг баталж байна гэж Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.