Ази тивийн 23 хүртэлх насныхны хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний J хэсгийн урьдчилсан шатны тоглолт Монголд өчигдөр эхэлсэн. Манай тамирчид тэмцээний салхийг хагалж, хэсэгтээ өндөр чансаатай Тайландын багийнхантай тоглон, 1:1-ээр тэнцэв. Эсрэг багийнхан эхний үед гоол оруулж, тэргүүлж эхэлсэн бол Б.Балжинням 76 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж, багаа аварсан. Манай тамирчид дараагийн тоглолтоо Малайз, энэ сарын 31-нд Лаостай хийнэ. Сонирхуулахад, тус тоглолтыг үзэж улсынхаа багийг дэмжихээр Тайландаас хөгжөөн дэмжигчид нь Улаанбаатарт иржээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг