Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны амьдардаг Версаль дахь Лантерн харш дээгүүр энэ сарын 23-ны өдөр алсын удирдлагатай хоёр үл мэдэгдэх онгоц нисжээ. Энэ тухай Le Parisien мэдээлэв.
Уг үйл явдал орон нутгийн цагаар бямба гарагийн 22 цагийн орчим болсон бөгөөд дронууд зэргэлдээх Шене хотын чиглэлд нисэн алга болжээ. Цагдаагийнхан одоогоор онгоцны эзнийг тогтоож чадаагүй байна. Ерөнхийлөгч Макрон энэ үед тус харшдаа амарч байжээ.