ДБЭТ-ын дөрвөн гоцлол дуучин Испани улсын Барселон хотод болж буй, дэлхийн дуурийн урлагийн оддын нэг Мария Монсерратын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд оролцохоор очоод буй юм. Олон улсын уралдаануудад тогтмол оролцдог туршлагатай гоцлол дуучин, тенор Д.Эрдэнэ-Очир, сопрано Б.Энхнаран, басс буюу аргил хоолойт С.Бат-Эрдэнэ, баритон Б.Монголхүү нар үүнд оролцоно. Тэд ямар амжилт үзүүлсэн нь нөгөөдөр тодорхой болно. Дуурийн алдартан, түүхэн замналынхаа туршид дуурийн гол болон туслах 88 дүр бүтээж, 800 уран бүтээлд хамтарсан Мария Монсеррат нь рок хөгжимд дурлагсдын ч танил. Тэрээр “Күин” хамтлагийн Фрэдди Меркуритэй хамтарч дуулдаг байв. 1992 оны зуны олимпыг төрөлх хот Кабалье-Барселонд зориулсан дуугаар нээж байв. Мария Монсеррат Кабалье 1933 онд төрсөн бөгөөд 2018 онд тэнгэрийн орныг зорьжээ. Татвараас зайлсхийсэн хэргээр төрийн хуулиар шийтгүүлж, их хэмжээний мөнгөн торгууль төлсөн зэргээр түүний нэр хүнд нэг үе унасан ч насан эцэслэхэд нь тус улсын хатан болон Ерөнхий сайд Педро Санчес нар оршуулах ёслолд нь биечлэн оролцож байв.
Бэлтгэсэн Р.Оюунаа